Интерполын ерөнхийлөгч асан амьд байгаа эсэхэд эхнэр нь эргэлзэж байна

A- A A+
Интерполын ерөнхийлөгч асан амьд байгаа эсэхэд эхнэр нь эргэлзэж байна

Интерпол байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний эхнэр түүнийг амьд байгаа эсэхэд маш их эргэлзэж байна гэж БиБиСи агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Интерпол байгууллагын ерөнхийлөгч, БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлыг хангах яамны дэд сайдаар ажиллаж байсан Мэн Хунвэй гэгч энэ оны 9 дүгээр сард Хятад улсыг зорьсон боловч сураг тасарч, гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй болжээ.

Харин удалгүй Хятадын эрх баригчдын зүгээс түүнийг баривчилсан тухай мэдээлсэн бөгөөд түүний эхнэр Грэйс Мэн уг асуудлыг улс төрийн мөрдлөг байж болзошгүй, бас түүнийг амьд байгаа эсэхэд нь маш их эргэлзэж байгаа тухайгаа хэлжээ.

Мөн түүний эхнэрийг бүлэг этгээдүүд Францад эрэн сурвалжилж буйг нэгэн үл мэдэгдэх хүн хэлж, анхааруулжээ. Хятадын эрх баригчид энэ оны 10 дугаар сарын 7-нд 64 настай Мэн Хунвэйг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр баривчилсан тухай мэдээлж, түүнийг хаана байгааг болон бусад мэдээллийг хэлээгүй ажээ.

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр түүнийг авлига болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж мэдээлжээ. Түүнийг болон хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан талаар Хятадын Коммунист намын хорооноос мэдээлсэн байна.

Эх сурвалж

ОХУ-ын Крым мужийн Шадар сайдыг авлигын хэргээр баривчилжээ

Өнгөрсөн пүрэв гарагт Крым мужийн Шадар сайд Виталий Нахлупиныг их хэмжээний бэлэн мөнгөний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр сар баривчлах шийдвэрийг Москва хотын Басманный дүүргийн шүүх гаргасан байна.

Уг хэрэгт тус мужийн Тээврийн яамны орлогч сайд Валентин Дукорский, Улс төрийн өрсөлдөөний хорооны орлогч дарга Ярослав Сливка нарын хүмүүс бас холбогджээ. Нахлупины хувьд 2010-2016 онд Парламентын Эдийн засаг, санхүү-төсөв, татварын хорооны даргаар, 2016 оны 1-р сараас Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан байна.

Энэ нь Крым ОХУ-д нэгдэн орсноос хойш гарч буй өндөр түвшний авлигын анхны хэрэг биш юм байна. Тухайлбал, 2017 онд Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан Олег Казуриныг 27 сая рублийн хахууль авсан хэрэгт буруутган чанга дэглэмтэй хорих ангид 11,5 жилийн хорих ял оногдуулсан юм байна.

Эх сурвалж