Авлигын эсрэг өндөр түвшний хурал Дани улсад болно

A- A A+
Авлигын эсрэг өндөр түвшний хурал Дани улсад болно

Дани Улсын Хөгжил, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сайд Улла Торнес болон 49 орны сайд, дэд сайд, олон улсын байгууллагын дарга, хэвшлийн төлөөлөл оролцох өндөр түвшний арга хэмжээ Копенхаген хотод болно. Уг арга хэмжээ нь улс төрийн түвшинд авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Энэхүү хурлыг Транспарэнси Интернашэнл байгууллага, Авлигын эсрэг олон улсын хурлын багтай хамтран Дани Улсын Конпенхаген хотод энэ оны 10-р сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд түүнд ойролцоогоор 1200 хүн оролцохоор бүртгүүлжээ.

Дани Улсын Хөгжил, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сайд Улла Торнесийн хэлснээр “Тогтвортой хөгжлийн зорилтуудад авлигын асуудал ихээхэн саад учруулж байна. Авлига дэлхий нийтийн асуудал болсон учраас олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан бол авлигатай тэмцэх ажлыг улс төрийн өндөр түвшинд хэлэлцэж, үг яриаг бодит ажил үйлс болгоход чиглэгдэж байгаа явдал юм” гэжээ.

Мөн тэрээр “Улс орны төрийн тэргүүн, шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан, мэргэжилтэн, ТББ-ын ажилтан, сэтгүүлч нарыг нэг дээвэр дор цуглуулснаар авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх загварыг нь бий болгож, олон талын оролцоотойгоор авлигатай тэмцэж чадна гэдэгт найдаж байна” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж