РУМЫН: ИХ ХУРЛЫН ДАРГЫН ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

A- A A+
РУМЫН: ИХ ХУРЛЫН ДАРГЫН ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

Румын улсын Авлигын эсрэг прокурорын удирдах газраас Их хурлын дарга Калин Попеску Тарикеанугийн халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Их хуралд оруулж ирсэн байна. Дархан эрхийг нь түдгэлзүүлснээр түүнийг Австрийн компаниас 800,000 ам долларын хахууль авсан эсэхийг нь нарийвчлан мөрдөн шалгаж, шийдвэрлэх боломжтой болох ажээ.  

Мөн тус газраас 2007-2008 оны үед дээрх авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэн одоогоор нэрийг нь зарлаагүй Их хурлын гишүүнийг мөн мөрдөн шалгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.  Тус хээл хахуулийн хэрэг нь засгийн газартай байгуулсан гэрээний 10 хувийг “шагнал” болгож өгсөн явдал бөгөөд хахуулийн мөнгийг оффшор компаниудад байршуулсан байх магадлалтай байна.

Их хурлын даргын халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудал одоогоор шийдэгдээгүй байна.

Эх сурвалж