Малайз: Авлигын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна

A- A A+
Малайз: Авлигын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна

Малайз Улсад авлигын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна гэж тус улсын Авлигын эсрэг хорооны дарга Сери Мохд Шукри Абдул мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Малайз Улс дахь авлигын нөхцөл байдлын талаар асуухад хүмүүс бодит байдыг бууруулж ярьдаг. Гэвч би тэгэхгүй, нөхцөл байдлыг байгаагаар нь хэлнэ. Малайз Улсад одоо хүнд нөхцөл байдалтай байна” гэжээ.

Тухайлбал, авлигын төсөөллийн индексээр Малайз улс 2014 онд 50 оноо, 2016 онд 49, 2017 онд 47 оноо тус тус авч, ухарч байгаа ажээ. Энэ үзүүлтээр 0 оноо нь маш муу байдаг бол 100 оноо маш цэвэр орчинтой гэсэн үнэлгээг илэрхийлдэг. Манай улсын нэр хүнд авлигын асуудлаас болж унаж байна. Үүнд би маш их санаа зовинон, ичиж байна гэж тэр нэмж хэлжээ

Энэ явдлыг нэг мөр байхгүй болгохын тулд залуу хойч үеийнхэнд муу зүйлийг жигших үзлийг суулгах ёстой. Ерөнхий боловсролын сургуулиудад энэ талаар холбогдох чиглэлийн хичээл зааж, сургаж ойлгуулж чадсанаар тэднийг өнөөгийн насанд хүрсэн хүмүүсийг бодвол авлигын үзэгдлийг үл тэвчүүлэх үзэлтэй болгож болно.

Баримтаас дурдахад, 2017 оны авлигын төсөөллийн индексээр Малайз улс 180 орноос 62 дугаар байр эзэлжээ.

 Эх сурвалж