ДАНСКЕ БАНКИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ДАНСКЕ БАНКИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Копенхаген (Reuters) -  Дани Улсын Прокурорын газраас Данске банкны Эстони дахь салбар нь тус улсын Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг зөрчсөн гэдгийг эхний байдлаар тогтоосон байна.

Тус улсын хамгийн том зээлдэгч болох Данске банкны олон тэрбум данийн кроны гүйлгээ нь мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгдэн 8 дугаар сараас эхлэн шалгаж байсан билээ.  Банкны Эстони дахь салбар нь 2007-2016 оны хооронд 200 тэрбум евро /225 тэрбум ам доллар/-ын сэжигтэй гүйлгээнүүдийг хийж, мөнгө угаасан байж болзошгүй байна.

Одоогоор прокурорууд Данске банкинд эрүүгийн ял оноож болох эсэх болон банкны хариуцлагатай албан тушаалтнууд ял хүлээх эсэхийг судалж байгаа ажээ. Тус мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш банкны хувьцааны үнэ тал хувь хүртлээ буурсан байна.

Мөн Данийн хууль тогтоогчид энэхүү асуудлаас үүдэн 9 дүгээр сард мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг чангатгаж, торгуулийн хэмжээг 700 хувиар нэмэгдүүлэх талаар харилцан тохирчээ.   

Эх сурвалж