Авлигын эсрэг үндэсний академид дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв

A- A A+
Авлигын эсрэг үндэсний академид дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв

Нигери Улсын Ерөнхийлөгч Мухаммед Бухари тус улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг үндэсний академийг дэмжин ажиллаж, түүнийг авлигатай тэмцэх болон бусад чиглэлийн байгууллагуудын сургалтын төв болгож, Африк тивийн шилдэг сургуулийн түвшинд хүргэнэ гэж Авлигын эрсдэлийн үнэлгээ сэдвээр зохион байгуулагдсан сургалтан дээр мэдэгдсэн байна.

Уг арга хэмжээнд оролцсон академийн захирал Муса Абубакар авлигын эрсдэлийн үнэлгээ хийх замаар улс орнууд санхүүгийн тогтолцоон дахь авлигыг зогсоож чадна гэж хэлжээ.

Тус академиас зохион байгуулсан сургалтад Африк тивийн 12 орны 42 төлөөлөгч оролцжээ.

 Эх сурвалж