Саудын Араб НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй авлигын эсрэг санамж бичиг байгуулна

A- A A+
Саудын Араб НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй авлигын эсрэг санамж бичиг байгуулна

Саудын Арабын Улсын Сайд нарын зөвлөл хуралдаж, Авлигын эсрэг үндэсний хорооны удирдлагыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчтэй уулзаж, төрийн байгууллагуудын авлигын эсрэг удирдлагын эрсдэлийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үүрэг өгсөн байна.

Саудын Арабын хувьд Салман хааны нэрэмжит эрчим хүчний төв байгуулсан бөгөөд бүс нутгийн болон олон улсын түвшинд улс орны нэр хүндийг өсгөж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм байна. Энэ төслийг эхлүүлснээр эхний шатанд 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах боломжтой ажээ.

Ийнхүү улс орондоо хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хяналтыг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллах юм байна.

Эх сурвалж