Хятадын Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан хүн авлигын хэрэгт ял шийтгүүлжээ

A- A A+
Хятадын Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан хүн авлигын хэрэгт ял шийтгүүлжээ

БНХАУ-ын шүүх Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан хүнийг хахууль авч, бизнесийн гэрээ хэлэлцээр болон худалдаа арилжаанд нөлөөлсөн гэх үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноосон байна.

Уг шийтгэлийг тус улсын Аюулгүй байдлын дэд сайдын албан тушаал хашиж байсан Ма Жианд оноосон бөгөөд Дотоодын аюулгүй байдлыг хангах газрын дарга асан Жу Ионгканг гэгч 2015 онд бас бүх насаараа хоригдох ял шийтгэл авч байсан юм гэнэ.

Өнгөрсөн мягмар гарагт Далянь мужийн ардын шүүх “Ма Жиан хахууль авч, бусдад дарамт учруулан, худалдаа арилжаанд нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдээлжээ. Түүнчлэн шүүх 7,26 сая ам.долларын торгууль төлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Ма Жиан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хятадад томоохон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Гуо Вэнгу гэгчид тусалжээ. Тухайлбал, Ма Гуотой үгсэн хуйвалдаж, бусдад дарамт учруулан, хувьцаа шилжүүлж өгөхийг шаардсан ажээ.

Магийн хувьд хийсэн ажлынхаа үр дүнд 14,56 сая ам.доллар авч, компанийн дотоод мэдээллийг хувьдаа ашиглан, хувьцааны арилжаанаас 728,248 ам.доллар олжээ. Энэ хэрэгт буруутай гэдгээ Ма хүлээсэн бөгөөд шүүх түүний улс төрийн эрхийг насаар нь хязгаарлаж, бүх хувийн хөрөнгийг нь хураасан байна. Ма тагнуулын байгууллагад 30 гаруй жил ажилласан бөгөөд 2006 онд Дэд сайд бөгөөд Сөрөх тагнуулын байгууллагын даргаар дэвшин томилогдож байжээ.

Эх сурвалж