Шри Ланкын Ерөнхийлөгч 2019 оныг авлигатай тэмцэх жил гэж зарлалаа

A- A A+
Шри Ланкын Ерөнхийлөгч 2019 оныг авлигатай тэмцэх жил гэж зарлалаа

Шри Ланка Улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена шинэ оны мэндчилгээндээ 2019 оныг авлигатай тэмцэх жил болгож байгаагаа зарлаж, улсын хэмжээнд авлигын эсрэг өргөн хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрээр авлига улс орны хөгжил дэвшлийг удаашруулж байгаа учраас иргэдээ гар нийлж тэмцэхийг уриалжээ. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ядуурлыг үгүй болгож, эдийн засгаа хөгжүүлж, байгаль орчноо хамгаалах хэрэгтэй гэсэн байна.

Харин тус улсын Ерөнхий сайд 2019 онд Засгийн газар хойч үеийнхээ нийгмийн байдлыг дээшлүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

Эх сурвалж