АНУ Колумбын төрийн албан хаагч асанд авлигын хэргээр 4 жилийн ял оноолоо

A- A A+
АНУ Колумбын төрийн албан хаагч асанд авлигын хэргээр 4 жилийн ял оноолоо

Колумб Улсын Авлигатай тэмцэх байгууллагын даргаар ажиллаж байсан хүнийг АНУ-ын шүүх авлигын хэрэгт буруутган, 4 жилийн хорих ял оноосон байна.

Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт Луис Густаво Морено Ривера гэгчийг мөнгө угаасан хэрэгт АНУ-ын шүүгч буруутган ял шийтгэл оноож, мөн уг хэрэгт холбогдсон Леонардо Луис Пинилла гэгчид 2 жилийн хорих ял оноосон юм байна.

Морено нь 37 настай, Колумб Улсын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх албаны даргаар ажиллаж байсан, харин Пинилла нь прокуророор ажиллаж байжээ.

Морено Пиниллагийн хамтаар 2017 онд АНУ-ын Миами хотыг зорьж очин 10,000 ам.доллар авсан бөгөөд 130,000 ам.доллар авах гэж байсан байна.

Эх сурвалж