Ирак Улсад Авлигын эсрэг зөвлөл байгуулагджээ

A- A A+
Ирак Улсад Авлигын эсрэг зөвлөл байгуулагджээ

Ирак Улсын Ерөнхий сайд Адил Абдул Махди өнгөрсөн мягмар гарагт болсон Авлигын эсрэг дээд зөвлөлийн анхны хурал дээр бүх төрлийн авлигатай 2019 онд тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, авлигын асуудлыг “ISIS” бүлгийн аюултай ижилсгэн зүйрлэсэн байна.

Энэхүү зөвлөл авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бүх оролцогч, тэдний албан тушаалын байдлаас үл хамааран, авлигатай тэмцэх хүчин чармайлтыг нэг дор нэгтгэнэ гэжээ. Мөн улс орны нэр төрийг гутааж буй өргөн тархсан авлигатай дотооддоо болон олон улсын түвшинд тэмцэнэ. Авлига бол “ISIS”-ийн нэгэн адил бидний дайсан мөн гэсэн байна.

Эх сурвалж