БНХАУ 5000 ОРЧИМ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ЭХ ОРОНД НЬ ЭРГҮҮЛЭН АВЧИРЧЭЭ

A- A A+
БНХАУ 5000 ОРЧИМ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ЭХ ОРОНД НЬ ЭРГҮҮЛЭН АВЧИРЧЭЭ

БЭЭЖИН: БНХАУ авлигын эсрэг аян идэвхтэй өрнүүлж эхэлснээс хойш буюу 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд 120 гаруй улсаас 4997 гэмт хэрэгтнийг баривчлан эх оронд нь буцаан авчиржээ.   

Эдгээр хүмүүсийн 1015 нь Коммунист намын гишүүд эсвэл төрийн албан хаагчид байсан хэмээн авлигын эсрэг төв байгууллагаас мэдэгдэж байна.

Мөн энэ хугацаанд 10.51 тэрбум юань (1,530 сая ам доллар)-ын хууль бус хөрөнгийг хураан авсан байна.  Тус 5000 орчим хүний 56 нь авлигын том хэргүүдтэй холбогдсоны улмаас улаан булант зарын жагсаалтаар Хятадын хамгийн их эрэн сурвалжилж байсан 100 иргэний дотор багтаж байсан байна.

Эх сурвалж