ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН АВЛИГЫН ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭД МЭДЭЭЛНЭ

A- A A+
ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН АВЛИГЫН ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭД МЭДЭЭЛНЭ

Малдивын засгийн газраас иргэдийг өнгөрсөн жилийн сонгуульд ялагдсан өмнөх ерөнхийлөгч Ямен Абдул Гаюумыг авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг мэдээлэл өгөхийг уриалсан байна.          

Цагдаагийн газраас өмнөх ерөнхийлөгчийг шалгаж эхэлсний маргааш Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд уг уриалгыг зарласан байна.  Үүнд 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд төрийн байгууллагуудаас авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээллийг энэ оны 2 дугаар сарын 24-ний өмнө “Авлига ба Хөрөнгө илрүүлэх Ерөнхийлөгчийн хороо”-нд бичгээр мэдэгдэхийг заажээ. Ямен Абдул Гаюум нь энэ хугацааны ихэнхэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.  

Эх сурвалж