Гватемалчууд НҮБ-ын харъяа авлигатай тэмцэх нэгжийг татан буулгах ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцэн жагслаа

A- A A+
Гватемалчууд НҮБ-ын харъяа авлигатай тэмцэх нэгжийг татан буулгах ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцэн жагслаа

Өнгөрөгч Бямба гарагт Гватемалчууд ерөнхийлөгч Жимми Моралесийн зүгээс өөрийнх нь сонгуулийн сурталчилгаанд санхүүгийн зөрчилтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж буй НҮБ-ын харъя авлигатай тэмцэх даалгавар бүхий нэгжийг татан буулгах шийдвэр гаргажээ. Иргэд “Бид авлигатай засгийг эсэргүүцэж байна”, “Бид ял завшилтыг эсэргүүцэж байна” гэсэн уриа, лоозонг барьж жагссан байна.

Моралес Даваа гарагт НҮБ-д хандан Гватемал дахь Олон улсын Ял завшихын эсрэг хороог хаах болсноо зарлажээ. Тус хороо нь 2007 оноос хойш прокурорын газартай хамтран авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилласан билээ. Моралесийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгаж, Үндсэн хуулийн цэц нь ч засгийн газрыг НҮБ-ын даалгавар бүхий нэгжийн ажилчид, холбогдох төрийн алба хаагчдидтай хамтран ажиллахыг тушаасан ч тус улын дээд шүүх дээрх нэгжийн саналыг үндэслэлгүй гэж үзжээ.

Өнгөрөгч онд Олон улсын Ял завшихын эсрэг хороо, прокурорын газрын хамтарсан ажлын хэсэг Моралесийн ерөнхийлөгчийнх нь халдашгүй дархан байдал нь түүний сонгуулийн хууль бус санхүүжилтийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн, цуцлуулах хүсэлтэй байгаагаа дурдсаны хариуд Моралесийн зүгээс 9-р сард дуусах Олон улсын Ял завшихын эсрэг хорооны ажлыг дахин үргэлжлүүлэхгүй байж, тус ажлын хэсгийн ахлагч Иван Васкуэсийг хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байсан билээ.

Олон улсын Ял завшихын эсрэг хороо, прокурорын газар нь хамтран Моралесийн нам нь сонгуулийн үеэр 1 сая орчим ам.долларын санхүүгийн тайланг сонгууль зохион байгуулах байгууллагад мэдүүлээгүй тухай нотлох баримтыг дэлгэсэн юм. Сануулахад, Моралесээс гадна түүний хүү, ах нь 2016 онд татвараас зугтсан, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа юм.

Харин НҮБ-ын нарийн бичиг Антонио Гутэрэс Гватемал улс тэртээ 2006 оноос хүлээсэн хууль ёсны эрхэм үүргээ биелүүлэх ёстой гэж хэлжээ.

Эх сурвалж

Японы шүүх Ниссаны өмнөх удирдлага Карлос Госнийг суллах хүсэлтийг хүлээж авсангүй

Мягмар гарагт Токиогийн дүүргийн шүүх Ниссаны өмнөх захирал Карлос Госнийг суллах хүсэлтийг буцааж, хорих хугацааг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнийг хувийнхаа хөрөнгө оруулалтын алдагдлыг 2008 онд Ниссан руу түр хугацаагаар шилжүүлсэнд, цалингаа багасган мэдүүлсэн гэж дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Госн хэдэн сар үргэлжлэх эрүүгийн хэргийн ажиллагааг хүлээх л болж байгаа юм

Хориод жилийн өмнө тухайн үеийн Ниссаны санхүүгийн байдлыг бүхлээр нь сайжруулж, машин үйлдвэрлэлийн зах зээлд гэнэтийн цохилт өгч, Мицубиши болон Францын Рэнотэй хамтрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн түүнийг өдгөө Ниссан, Мицубишигийн захирлын албан тушаалаас чөлөөлж, харин Рэногийн захирал хэвээр үлдээгээд байгаа билээ. Рэногийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Францын засгийн газар ч Рэногийн дээрхи шийдвэрийг дэмжиж, Японы талын мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг буруутгаж байгаа асуудал нотлогдох хүртэл ижил байр суурьтай байхаа Даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн.

Энэ хэрэг Японы эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүх ажиллагааны тогтолцоог олон улсын анхааралд авчран, зарим практик асуудлууд, өмгөөлөл үзүүлэх, өдөрт 8 хүртэл цаг байцаах зэрэг асуудлууд дээр олны шүүмжлэлийг дагуулаад эхэлжээ.

Эх сурвалж