МАЛДИВЫН ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АВЛИГА, МӨНГӨ УГААХ ХЭРЭГТ СЭЖИГЛЭН ШАЛГАЖ БАЙНА

A- A A+
МАЛДИВЫН ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АВЛИГА, МӨНГӨ УГААХ ХЭРЭГТ СЭЖИГЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Малдив Улсын Цагдаагийн байгууллагаас ерөнхийлөгч асан Абдулла Ямеен Абдул Гавуумыг авлига, мөнгө угаах болон хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж буйгаа мэдэгдлээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Цагдаагийн байгууллагаас  Ямеенийг цагдаад худал мэдүүлэг өгсөн зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд буруутгасан хэргийг Ерөнхий прокурорт шилжүүлжээ.

Ямеен ерөнхийлөгч байх үедээ улсын мөнгийг хууль бусаар шилжүүлэн авдаг байсан тухай гомдол ирсэн даруйд цагдаагийн байгууллага хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.  Тэрээр Малдивес Исламабик банкин дахь өөрийн дансандаа хууль бус мөнгө төвлөрүүлэн хүлээн авч, угаадаг байжээ. 

Энэ сарын эхээр Малдивын Ерөнхийлөгчийн тамгын газраас нийт ард иргэдэд хандан Ямеен болон түүний удирдлага дор ажилласан өмнөх засгийн газрын гишүүдийн авлига, хууль бус үйлдлүүдийн талаарх мэдээлэл ирүүлэхийг улс орон даяар урийлсан билээ. Ямеен хууль сахиулах байгууллагад шалгагдаж эхэлсний дараахан энэ уриалга зарлагдсан юм.

Ерөнхийлөгч асан Ямеен нь тус улсыг ардчилалд шилжүүлэх чухал үеийг ерөнхийлөн удирдаж байснаараа үнэлэгддэг байсан ч 2018 оны 9 дүгээр сарын сонгуульд ялагдсан байна. Тэрээр энэхүү ялагдлынхаа дараа сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг оролдсон ч шүүхийн ачаар амжилтад хүрээгүй юм. 

Түүний засаглалын үед Малдив улс хамгийн ойрын стратегийн түнш Энэтхэгээс зайгаа барьж, Хятадтай илүү нягт харилцаатай болсон бөгөөд Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт авчээ. Түүнчлэн эдийн засаг буурч, авлигад их өртсөн байна.  Одоогийн байдлаар түүний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа нь Хятадын хөрөнгө оруулалтуудтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж