Малайз Улсын экс-ерөнхий сайдын шүүх хурал эхэллээ

A- A A+
Малайз Улсын экс-ерөнхий сайдын шүүх хурал эхэллээ

Малайз Улсын Дээд шүүх тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакт холбогдох, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн байна.

Тухайлбал, Нажиб Разакийг нийт 7 үйлдэлд буруутгасан бөгөөд түүнд 20 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял өгөх, банздах шийтгэл оногдуулахаар төлөвлөжээ. Түүнээс гадна, учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль бас байгаа юм байна.

Анхан шатны хурал дээр Нажиб өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ удаагийн хурал дээр улсын яллагч, төрийн байгууллага, банк, санхүүгийн салбарын 60 орчим гэрч дуудагдах гэнэ.

Одоо болж буй шүүх хурал нь “SRC International” гэх төрийн өмчит компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд 1MDB сангийн хөрөнгийг завшсан, мөнгө угаасантай холбоотой 681 сая ам.долларын хохиролтой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа ирэх 5 дугаар сард эхлэх юм байна.

Эх сурвалж