Хойд Судан Улсын Ерөнхий ерөнхий прокурор авлигын хэргийг хянан шалгах хороо байгуулах тухай мэдэгдлээ

A- A A+
Хойд Судан Улсын Ерөнхий ерөнхий прокурор авлигын хэргийг хянан шалгах хороо байгуулах тухай мэдэгдлээ

Өнгөрсөн бямба гарагт Судан Улсын Ерөнхий прокурор авлига болон улсын хөрөнгийг завших асуудалд хяналт тавих чиг үүрэг бүхий тусгай хороо байгуулж буй талаар мэдээлсэн байна.

Түүнчлэн, энэ байгууллага нь төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавина.

Энэхүү байгууллагыг бий болгосноор өнгөрсөн оны 12-р сард болсон хүчний байгууллагуудтай холбоотой жагсаал, тэмцлийн асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэх юм гэнэ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлын болон тагнуулын байгууллагын албан хаагчдад хуулиар олгогдсон бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

Тус улсад цэргийн эргэлт болж, төрийн тэргүүнээр 30 жил ажилласан Омар Аль-Баширийг огцруулж, төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөл гартаа авсан юм.

Төрийн тэргүүн асан тэр хүнийг мөнгө угаасан, гадаад мөнгөн тэмдэгтийн тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгажээ. Мөн түүний харшаас 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад мөнгөн тэмдэгтийг хураан авсан байна.

Эх сурвалж