2019 оны эхний хагас жилд: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4957 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

A- A A+
2019 оны эхний хагас жилд: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4957 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны эхний хагас жилд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5122 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 4957 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж эхэлсэн бөгөөд 2019 оны эхний хагас жилд дээр дурдсан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээс 720-ыг нь цахим системээр хүлээн авсан нь нийт урьдчилсан мэдүүлгийн 14 хувийг цахим системээр хүлээн авч хянасан байна. 

Урьдчилсан мэдүүлгийн 3803 буюу 74,2 %-ийг нийслэл Улаанбаатар хотоос, 1320 буюу 25,8 %-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

Хянан шалгасан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 435, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 214 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 19 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийг хүснэгтээр харуулахад: 


Нийт хүлээн авсан ХАСУМ
Хянан шийдвэрлэсэн ХАСУМ
АСЗ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй
АСЗ үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан
Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон
Хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан
Нарийвчлан шалгах шаардлагатай
Үлдэгдэл
2018 оны эхний хагас жил
5242
5074
4383
410
11
266
4
168
2019 оны эхний хагас жил
5122
4957
4287
435
19
214
2
165