Авлигыг илчилснийхээ төлөө 53 удаа ажил нь өөрчлөгдсөн Энэтхэгийн төрийн албан хаагчийн талаар ном бичигдэв

A- A A+
Авлигыг илчилснийхээ төлөө 53 удаа ажил нь өөрчлөгдсөн Энэтхэгийн төрийн албан хаагчийн талаар ном бичигдэв

Гардиан. 2020.02.21. Одоо 53 настай Ашок Хемка Энэтхэгийн төрийн албанд 26 жил ажиллахдаа 53 удаа ажил нь өөрчлөгджээ. Түүний энэхүү хувь заяа муутай албан тушаалын замналын талаар 2 сэтгүүлч ном бичсэн нь дараа сард хэвлэгдэн гарах гэж байна. Улс төрчдийн авлигын талаар дуугүй байж чаддаггүй болохоор нь түүний албан тушаалыг байнга өөрчилж байжээ.

Авлигад автсан улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Хемкад мужид нь шилжин ирж байгааг дуулангуутаа л хэрхэн буцаан шилжүүлж явуулах талаар бодож эхэлдэг байв. Нэг албан тушаалд хамгийн удсан хугацаа нь нэг жил 7 сар байсан бол хамгийн богино нь 7 хоножээ. Тэрээр дунджаар 6 сар тутамд өөр жилд шилжсэн байна.

Хемка 2012 онд Конгресс намын тэргүүн Сониа Гандигийн хүргэн Роберт Вадрагийн хууль бус газрын наймааг хүчингүй болгосон гэдгээрээ хүмүүсийн дунд алдартай болсон. Одоо харин тэрээр, өөрийнх нь хэлснээр Харияана мужийн Архелоги, музейн асуудал эрхэлсэн газарт “зэвэрч” байгаа ажээ.

Сэтгүүлч Бавдип Канг, Намита Кала нар түүний амьдралын замналын талаар “Дөнгөж шилжсэн: Ашок Хемкагийн яригдаагүй түүх”[1] нэртэй ном бичээд байна. 

Эх сурвалж

[1] Just Transferred: The Untold Story of Ashok Khemka

Арменийн Ерөнхийлөгч асан авлигын хэргээр шүүхэд дуудагдав

Армени. Ереван. 2020.02.26. Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг дотнын найзынхаа хамаарал бүхий компанид давуу байдал үүсгэхийн тулд  тендер будлиулж улсад нэг сая ам.долларын хохирол учруулсан гэж үзэж байна. Ерөнхийлөгч асантай хамт Хөдөө аж ахуйн сайд асан, Хөдөө аж ахуйн дэд сайд асан, Хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын дарга асан болон хөргөсөн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал нар мөн сэжигтнээр татагджээ. Саргсян нь 2008 онд Армени улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2018 онд өргөн хүрээний эсэргүүцэл, тэмцлийн улмаас албан тушаалаасаа зайлуулагдсан юм.

Ерөнхийлөгч асан Саргсян энэхүү авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдвол 8 хүртэл жилээр хорих ялаар шийтгүүлнэ.

Эх сурвалж