Хятадын төв банк мөнгө угаахын эсрэг хяналтаа хангалтгүй хэрэгжүүлсэн санхүүгийн гурван байгууллагыг торгов

A- A A+
Хятадын төв банк мөнгө угаахын эсрэг хяналтаа хангалтгүй хэрэгжүүлсэн санхүүгийн гурван байгууллагыг торгов

FCCED (2020.02.18). Үйлчлүүлэгчийн мэдээлэл, мөнгөн гүйлгээний тайлан, бүртгэл хөтлөхдөө алдаа гаргасан Хятадын “Minsheng Bank”, “Everbright Bank”, “Huatai Securities”-уудад нийтдээ 52 сая юанийн торгуулийг Хятадын төв банк буюу Хятадын Ардын банк[7]-наас оногдуулаад байна.

Дээрх санхүүгийн гурван байгууллагын хувьд үйлчлүүлэгчийн мэдээллийг тодорхой болгох үүрэг, өндөр үнийн дүнтэй болон сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй, мөн хувийн мэдээлэл нь тодорхой бус үйлчлүүлэгчийн гүйлгээг хийсэн шалтгааны улмаас торгуулсан байна.

Хятадын ардын банкнаас мэдээлснээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйлчлүүлэгчийн мэдээлэл болон гүйлгээний мэдээллийг хадгалахдаа алдаа гаргасан “Minsheng Bank”-нд 23.6 сая юанийн торгууль, мөн тус банкны 12 ажилтанд 10-70 мянган юанийн торгууль оногдуулсан байна.

Дээрх шалтгаанаар “Everbright Bank”-нд 18.2 сая юанийн торгууль, тус банкны 8 ажилтанд 10-35 мянган юанийн торгуулийг тус тус оногдуулжээ. Харин нөгөө байгууллага болох “Huatai Securities”-д 10.1 сая юанийн торгууль, мөн 4 ажилтанд нь 35-45 мянган юанийн торгуулийг оногдуулсан байна.

Кайсин агентлагийн мэдээлж байгаагаар энэ нь зөрчил гаргасан этгээдүүдийн нэр, шийтгүүлж буй шалтгааны талаарх мэдээллийг Хятадын ардын банкнаас анх удаа ил болгож байгаа тохиолдол аж. Мөн энэ удаагийн торгууль нь төв банкнаас 10 сая юаниас дээш хэмжээтэй оногдуулсан хамгийн анхны торгууль болж байна.

Энэхүү өндөр торгуулиуд нь өнгөрсөн оны 4 дүгээр сард гарсан ФАТФ-ийн үнэлгээний тайланд мөнгө угаахтай холбоотой зөрчлүүдэд Хятадын ардын банкнаас сүүлийн жилүүдэд дунджаар 41 сая юанийн торгууль оногдуулж ирсэн нь банк болон бусад санхүүгийн институцийн цар хүрээний хувьд “үр дүнгүй, сул, зохих хэмжээнд бус байна” гэж дүгнэсний дараагаар болж байна.

Үүнээс өмнө өнгөрөгч 12 дугаар сард мөнгө угаахтай холбоотой асуудлаар Хятадын “Construction Bank”-ны салбарт 4 сая юанийн торгууль оногдуулсан нь Хятадын ардын банкнаас оногдуулсан хамгийн өндөр торгууль болж байв.

Энэ оны эхээр Хятадын банк, даатгалын зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх асуудлаар банк болон даатгагчдад мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Уг мэдэгдлээс өмнө банкуудын дотоод хяналтыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг бэхжүүлэх зэрэг асуудлыг багтаасан удирдамжийг санхүүгийн институцүүдэд хүргүүлж байсан аж.

Эх сурвалж