Папуа Шинэ Гвинейн парламент шүгэл үлээгчийн хуулийг батлав

A- A A+
Папуа Шинэ Гвинейн парламент шүгэл үлээгчийн хуулийг батлав

RNZ (2020.2.19). Папуа Шинэ Гвинейн парламент шүгэл үлгээгчийг хамгаалах хуулийг батлаад байна. Мягмар гарагт Шүгэл үлээгчийн хууль (2020)-ийн төслийг парламентын гишүүн бүр дэмжиж санал өгсөн.

Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Дэвис Стивэн[10]-ийн өргөн барьж байсан уг хууль нь төрийн байгууллага дахь авлигын талаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах зорилготой болно.

“Энэ улс дахь авлигатай тэмцэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй олон арга хэмжээний зөвхөн нэг нь энэ хууль” юм хэмээн ноён Стивэн мэдэгдсэн юм.

Мөн Авлигатай тэмцэх бие даасан хороо байгуулах хуулийн төслийг мягмар гарагт парламентад өргөн барьсан байна. Уг хуулийн төслийг парламентаар хэлэлцэхээс өмнө парламентын хороогоор хэлэлцэх ёстой.

Өмнө нь Авлигатай тэмцэх бие даасан хорооны хуулиар авлигачдад хариуцлага тооцохын тулд улс төрийн нөлөөллөөс ангид бие даасан инстиутуцийг байгуулах болно хэмээн Ерөнхий сайд Жеймс Марапе[11] мөн мэдэгдэж байсан билээ. 

Эх сурвалж