Өмнөд Солонгос Улсын давж заалдах шатны шүүхээс ерөнхийлөгч асан Ли-д авлигын хэргээр 17 жилийн хорих ял оногдууллаа

A- A A+
Өмнөд Солонгос Улсын давж заалдах шатны шүүхээс ерөнхийлөгч асан Ли-д авлигын хэргээр 17 жилийн хорих ял оногдууллаа

Xinhua (2020.2.19). Лхагва гарагт Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Ли Мён Бак[12]-д хөрөнгө завших, авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган 17 жилийн хорих ял оногдуулаад байна. 

Тус улсын төрийн тэргүүний албан тушаалыг 2008-2013 онд хашиж байсан Ли-д Сөүл хотын Дээд шүүхээс[13] мөн 12 тэрбум вон (10.9 сая ам.доллар)-ын торгууль оногдуулсан юм. 

Энэхүү ялын хэмжээ нь өмнөх шатны шүүхээс оногдуулж байсан 15 жилийн хорих ялаас их байгаа юм. Гэвч прокурорууд 20 жил хорих, 15 тэрбум вонын торгууль оногдуулах ялыг шаардаж байсан билээ.

Өнгөрөгч оны 3 дугаар сард батлан даалтаар шоронгоос суллагдаад байсан Ли-г шүүх хурлын дараа дахин шоронд шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгч асныг нууц нэрээр хувьцааг нь эзэмшдэг автомашины сэлбэг үйлдвэрлэгч “DAS” компаниас олон арван сая долларын хөрөнгө завшсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Мөн түүнийг тус улсын хамгийн том гэр бүлийн групп болох “Samsung Group”-ээс олон сая ам. долларын хахууль авсан хэрэгт буруутай болохыг нь тогтоосон байна.

Эх сурвалж