Мексикийн Ерөнхийлөгч асан Пена Нието авлигын хэргээр шалгагдаж байна

A- A A+
Мексикийн Ерөнхийлөгч асан Пена Нието авлигын хэргээр шалгагдаж байна

Reuters (2020.2.19). Мексикийн хууль сахиулах байгууллагууд авлигын хэрэгт холбогдуулан ерөнхийлөгч асан Энрике Пена Нието[14]-г шалгаж байна хэмээн “Wall Street Journal” лхагва гарагт мэдээллээ.

Мексикийн төрийн өмчит газрын тосны “Petróleos Mexicanos PEMX.UL, or Pemex” компанийн гүйцэтгэх захирал асан Эмилио Лозоя[15]-г шалгах мөрдөн шалгалтын ажиллагаанд холбогдуулан Пена Ниетог шалгаж байгаа аж. 

Бразилийн барилгын компани “Odebrecht SA ODBES.UL”-тай холбоотой хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Лозаяг буруутгасан бөгөөд түүнийг өнгөрөгч долоо хоногт Испани Улсаас баривчилсан билээ.

Дээрх асуудлын талаар Мексикийн хууль сахиулах байгууллагууд ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.

Харин 2012-2018 онд тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Пена Нието “Odebrecht” компаниас хээл хахууль авсан эсэх асуудлыг удаа дараа үгүйсгэж байсан юм.

Эх сурвалж