Суданы ерөнхийлөгч асан Баширыг авлигын шинэ хэрэгт буруутгаад байна

A- A A+
Суданы ерөнхийлөгч асан Баширыг авлигын шинэ хэрэгт буруутгаад байна

Khartoum (2020.02.16). Судан улсын ерөнхийлөгч асан Омар ал-Башир[16]-ыг авлигын хэрэгт буруутган өнгөрөгч 12 дугаар сард 2 жилийн хорих ял оногдуулсан билээ. 

Тус улсын ерөнхий прокурорын мэдэгдэж байгаагаар авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлсэн шинэ гэмт хэрэгт Баширыг буруутгаад байна.

“Лалын ахан дүүсийн байгууллага[17] болон бусад олон улсын террорист агентуудыг санхүүжүүлсэн” асуудлаар зарим албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагаанд холбогдуулан ал-Башираас мэдүүлэг авсан. Түүнийг мөн гадаадын хөрөнгө оруулагчдад “Mobitel”, “MTN” компаниудыг худалдах үйл ажиллагаанаас хууль бусаар ашиг хүртсэн, мөнгө угаасан хэрэгт буруутган байцааж байгаа гэж Ерөнхий прокурор ням гарагт мэдэгдсэн.

Судан Улсыг 1989 оноос хойш удирдсан Ал-Баширыг 2019 оны 4 дүгээр сард албан тушаалаас нь зайлуулсан юм.

Өнгөрөгч 7 хоногт Суданы шилжилтийн Засгийн газар баруун Дарфур мужид дайны гэмт хэрэгт холбогдуулан ал-Баширыг Олон улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөхөөр болсон билээ.

Эх сурвалж