Ангол дахь авлигатай тэмцэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээ Помпео илэрхийлэв

A- A A+
Ангол дахь авлигатай тэмцэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээ Помпео илэрхийлэв

VOAnews (2020.02.17). АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Анголын Ерөнхийлөгч Жоао Луренцо[18]-той уулзаж эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд Анголчуудыг дэмжихээ илэрхийлэв. 

Тус улсыг 40 орчим жил удирдсан Ерөнхийлөгч Хосе Эдуардо дос Сантос[19] албан тушаалаа өгсний дараа буюу 2017 онд Луренцо тус улсын ерөнхийлөгч болсон юм. 

Одоогоор Ангол улсад өмнөх ерөнхийлөгчийн охин буюу Африкийн хамгийн баян эмэгтэй гэж тооцогдож байгаа Исабел дос Сантос[20]-ийг томоохон санхүүгийн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа билээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Сенегал, Америкийн компаниудын хооронд хувийн хэвшлийн түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсоныхоо дараагаар Сенегал Улсаас ням гарагийн үдээс хойш Ангол Улсад хүрэлцэн ирсэн билээ. 

Помпео болон Сенегалын Гадаад хэргийн сайд Амадоу Ба[21] нар Баруун Африкт терроризм өсөн нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. 

Анголын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараагаар хөтөлбөрийн дагуу Помпео Этиоп, Саудын Араб, Оман Улсаар айлчлах юм.

Эх сурвалж