Филиппинийн критовалютын зохицуулагчийг олон сая долларын авлигын хэрэгт сэжиглэв

A- A A+
Филиппинийн критовалютын зохицуулагчийг олон сая долларын авлигын хэрэгт сэжиглэв

Forklog.com. 2020 оны 2 дугаар сарын 28.

Филиппин улсын криптовалютын биржүүдэд лиценз олгодог эдийн засгийн бүс Кагаян (CEZA)-ы Захиргааны зохицуулагч Рауль Ламбиногийн хувийн хөрөнгө тодорхойгүй шалтгаанаар хэдэн арван сая доллараар өслөө гэж Манила Таймс мэдээлэв.

Тагнуулын ерөнхий газрын тайлантай танилцах эрхтэй уг хэвлэлийн агентлагаас Ламбиног тус улсад хамгийн их авлига авсан удирдах ажилтнуудын нэг гэж нэрлэсэн байна.

CEZA нь 25 криптовалютын биржэд ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Тагнуулын газрын тайлангийн дагуу эдгээр биржүүд лицензийн төлбөрт 100 000 ам.доллар, өргөдлийг нь хэлэлцүүлэхэд мөн ийм хэмжээний төлбөр төлсөн байна. Гэтэл үүнээс Ламбино ердөө 3000 ам.долларыг бүртгээд, бусад төлбөрийг өөртөө авдаг байсан байна.

Үүнээс гадна эдийн засгийн онцгой бүсэд  үйл ажиллагаа явуулдаг компаниуд Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурахаасаа өмнө өөрсдийн хөрөнгийн 10 хувийг CEZA-д шилжүүлсэн байжээ.

"Бид Филиппинийг залилан мэхлэгчдийн орогнох газар болгохыг хүсэхгүй байна. Тиймээс бид шударга ёс, нэгдмэл байдлын төлөө хөрөнгийн биржүүдэд шалгалт хийнэ" гэж Ламбино 2018 онд мэдэгдэж байсан юм.

Тус бүсэд бүртгэлтэй криптовалют болон мөрийтэй тоглоомын компаниуд Ламбино болон түүний туслахад долоо хоногт 5 сая песо (ойролцоогоор 98 мянган ам.доллар) төлдөг гэж Тагнуулын ерөнхий газар мэдэгдэв.

Мөн тагнуулынхан Ламбиногийн өмнө ажиллаж байсан зохицуулагч тухайн захиргааны дансанд үлдсэн 2 тэрбум орчим песог (39 сая гаруй ам.доллар) өөртөө завшсан гэж сэжиглэж байгаа юм байна.

Ламбино нь төрийн албанд 2017 онд орохоосоо өмнө хөдөө тосгоны өмгөөлөгч, “дунджаас доогуур давхарга”-д харьяалагддаг нэгэн байжээ.

2018 онд криптовалютын салбарыг зохицуулах хууль журмыг Филиппиний төр засаг баталж, криптобиржүүдэд зөвшөөрөл олгох ажлаас 67 сая ам.доллар олно гэж төлөвлөсөн байжээ.

Эх сурвалж