Хээл хахуулийн талаар мэдээлж хэр их мөнгө авч болох вэ?

A- A A+
Хээл хахуулийн талаар мэдээлж хэр их мөнгө авч болох вэ?

Петропавловск. 2020 оны 3 дугаар сарын 2.  

Умард Казакстан мужийн оршин суугчид авлигын талаархи мэдээллийг зохих байгууллагад өгснийхөө шанд нэг жилийн хугацаанд 1.3 сая гаруй тенгег шагнал болгон авчээ. 

Бүс нутгийн авлигатай тэмцэх хэлтсийн дарга Ернар Баянгазин энэ жилээс авлигын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн хахуулийн үнийн дүнгийн 10 хувийг уг хэрэг шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд авах боломжтой гэсэн байна.

Хэрэв хээл хахуулийн хэмжээ, учруулсан хохирол, олгосон хөнгөлөлт болон үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн нь 2 651 000 тенгеес хэтрэхгүй бол шагналын дүн нь гэмт хэргийн төрлөөс хамааран 79 530 – 265 100 тенге байна. Хэрвээ илүү байвал мэдээлэгч нь заасан дүнгийн 10 хувийг авна, гэхдээ энэ нь 10 604 000 тенгеес хэтрэхгүй байна.

"Шинэчлэл нь авлигын эсрэг бодитой тэмцэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой түлхэц өгөх ёстой, - гэж Ернар Баянгазин үзэж байна. – Гэхдээ миний итгэл үнэмшлээр бол, иргэд эдгээр баримтуудыг зөвхөн мөнгөний төлөө бус, харин эх оронч сэтгэлийн үүднээс мэдээлэх ёстой. Энэ нь хүн бүрийн хувьд хэвшил, иргэний байр суурь болох ёстой” гэжээ. 

Судалгааны дүнгээс харахад авлигын гэмт хэрэг орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд дотроос ойн аж ахуй, боловсрол, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт түлхүү гардаг байна. 

Эх сурвалж