Хуулиар худал хэлэхийг зөвшөөрөв. Чех Улс дахь шударга ёсыг дэнслэх мөч мөн үү?

A- A A+
Хуулиар худал хэлэхийг зөвшөөрөв. Чех Улс дахь шударга ёсыг дэнслэх мөч мөн үү?

Transparency.org 2020 оны 2 дугаар сарын 26.

Өнгөрсөн баасан гаригт Чех Улсын шүүх иргэний нийгмийн хөдөлгөөнд цохилт өгөв. Чех дэх Транспаренси Интернейшнл байгууллага тус улсын Ерөнхий сайд Андрей Бабишийг тус байгууллагыг авлигад автсан газар нэг бус удаа мэдэгдсэн нь гүтгэлгийн шинжтэй гэж үзэн шүүхэд өгөөд байсан юм.

Анхан шатны шүүхийн зүгээс Ерөнхий сайдын мэдэгдлийн үнэн худлыг шүүх авч хэлэлцээгүй ба харин ийм мэдэгдэл хийж болох эсэх асуудлыг хэлэлцээд А.Бабишийн талд шийдвэрлэжээ.

Транспаренси интернейшнлийн Чех дэх салбар байгууллага нь Ерөнхий сайд Андрей Бабишийг ашиг сонирхлын зөрчилд автсан, Европын Холбооны болон Чехийн Засгийн газрын хөнгөлөлт, урамшууллыг өөрийн үүсгэн байгуулсан бөгөөд одоо өмчилсөөр байгаа хувийн компанидаа олгосон асуудалд буруутгаж буй юм.  Тус байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж