Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 62 гомдол, мэдээллийг шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 488 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна.