МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА гарын авлага

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТАНАА гарын авлага

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль өндөрлөж, эрхэм гишүүн Таны гарт төрийн хууль тогтоох эрх мэдлийн жолоо шилжин ирлээ. 

Парламент нь мэдээллийн эрин үед учир шалтгааныг тунгаан, санал бодлоо уралдуулах хууль тогтоох талбар байхын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгаа тэтгэсэн, алсыг харсан зөв бөгөөд шударга шийдвэр гаргах амаргүй үүргийг хүлээдэг. 

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2019 оны үзүүлэлтээр Монгол Улс нь 100 онооноос 35 оноо авч, 198 орноос 106 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Авлигын эсрэг нийгмээрээ тэмцэж, зөвхөн хэн нэгнийг биш тогтолцоог өөрчилж байж үр дүнд хүрдэг гэдгийг энэхүү судалгааны эхний байрт жагссан Шинэ Зеланд, Финлянд, Швед зэрэг улсуудын жишээ харуулж байна.

Авлигын эсрэг тэмцэлд Авлигатай тэмцэх газраас гадна бусад төрийн болон төрийн бусбайгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг нэн чухлын зэрэгцээ парламентын оролцоо, манлайлал маш өндөр ач холбогдолтой. Иймд хууль тогтоомжийн товч гарын авлагыг бэлтгэн Эрхэм гишүүн Танд танилцуулж байна.

Шударга ёс, хөгжил дэвшилд хамтдаа зүтгэе.

 

Гарын авлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.