Нийтийн албанд томилогдох 338 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

A- A A+
Нийтийн албанд томилогдох 338 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 110 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 219 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 338 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 129 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.