Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 49 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 536 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 527 хэрэг шалгагдаж байна.