Фердинанд Маркосын хүү 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материал бүртгүүлэх үеэр өөрийнхөө ээжийн авлигын хэрэгт холбогдсон асуудлыг “энд одоо ярих зүйл бус, би энд бичиг баримтаа өгөхөөр ирсэн” гэжээ. Түүний ээж Имелдааг 2018 онд холбогдох хээл хахуулийн хэргийн 7 зүйлээр буруутгаж байгаа аж.
Цаашид нээлттэй байж цэргийн дэглэмийн үе дэх нөхцөл байдлын талаар ярилцлага өгөх боломжтой эсэх талаар түүнээс Раплер комелекийн сурвалжлагч Де Леон асуув. Цэргийн дэглэмийн үе нь Филипин Улсыг асар их өрөнд оруулж 3000 хүнийг үхэлд хүргэсэн түүхийн “хар” үе юм. “Ямар ч ярилцлагаас ямар нэгэн шалтгаанаар би татгалзаж байгаагүй” хэмээн Маркос мэдэгдсэн.
Маркос ярилцлага өгөх хүнээ сайтар сонгодог. Тэрээр хамгийн сүүлд алдартай блогер Тони Гонзагад ярилцлага өгсөн. Цэргийн дэглэмийн үед эцэг Маркос нь үйл ажиллагааг зогсоож байсан ABS-CBN мэдээллийн сүлжээнээс зохион байгуулсан 2016 оны дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнд Маркос ирээгүй. Учир нь өмнөх мэтгэлцээний явцад түүнийг авлигын асуудал, хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгасан юм. Гэвч Маркос үүнийг тайлбарлахдаа хуваарь давхардсан гэжээ.
Маркосын ээжийг авлигын хэрэгт буруутгаснаар Щвейцари дахь хууль бус хоёр сангийн ашиг хүртэгчдээр Маркос болон түүний ах, эгч, дүү нарыг нэрлэсэн. Эдгээр сангийн хөрөнгө одоо байгаа юу? хэмээн Раплер комелекийн сурвалжлагч Де Леон Маркосоос тодруулав.
Түүний эгч сенатор Имее Маркосыг 2019 онд сенатад дэвшиж байхад нь мөн асуухад “Тус асуудал шүүхийн шатанд явж буй тул би хариулах боломжгүй. Таны асуултад хуульчид хариу өгнө” гэж байв.
Маркосыг ерөнхийлөгчид нэр дэвшихэд олон хүмүүс эсэргүүцэж байна. Ялангуяа цэргийн дэглэмийн үед хүний эрхийн зөрчлийн гэрч болж байсан, эсхүл эрх нь зөрчигдөж байсан хүмүүс юм.
Ард түмнийг нэгтгэсэн удирдагч болно хэмээн Маркос мэдэгдээд байна. “Өнөөг хүртэл эдгээр асуултууд байсаар байхад Та хэрхэн ард түмнээ нэгтгэсэн удидагч болох юм бэ?” гэж TV5-ын сурвалжлагч Грег Грегорио асуухад “Эдгээр асуултуудад хариулт өгсөн гэж би бодож байна. Бид ковид 19 гэсэн хямрал, эдийн засгийн хямралын өмнө нэгдэх ёстой гэсэн утгаар нэгдсэн удирдлага гэсэн” хэмээн Маркос хариулсан.
“Цэргийн дэглэмийн хохирогчдыг мөнгөн тэтгэмж хүсэгчид хэмээн үзэж үл тоох, хохирогчдоос уучлалт гуйхаас татгалзан зөвхөн Маркосын гэр бүлийг эргэж хүчирхэг болгоход анхаарч буй” хэмээн Маркос болон цэргийн дэглэм эргэн ирэхийн эсрэг хөдөлгөөнийхөн (КАРММА) мэдэгдсэн байна.
Өндөр настай учир Имелдаг батлан даалтаар түр суллаад байгаа юм. Уг нь хээл хахуулийн хэрэгт шүүхийн шийдвэр гараад давж заалдах шатанд яваа асуудалд батлан даалтаар гаргадаг боловч Имелдагийн хувьд өндөр настай юм.
Эх сурвалж