Дэлхий дахинаа 2021 оныг дараах хүндхэн нөхцөл байдалтайгаар үдэж байна. 262 сая гаруй хүмүүс Ковид-19 цар тахлын халдвар авч, 5.2 сая иргэн нас барч, “Омикрон” хувилбар олон улс оронд тархаад байна. Олон улсны түвшинд 8.2 тэрбум вакцин тараагдсанаас ердөө 5.8 хувь нь хөгжил буурай оронд хуваарилагджээ. 2 жил гаруйн хугацаанд үргэлжилж буй цар тахлын дараагаар Африк тив дэх 4 эмч тутмын ердөө нэг нь вакцинд хамрагдаж, үлдсэн эмнэлгийн ажилчдыг халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллуулж байна.
Вакциныг шударга бусаар хуваан авсан талаар олон иргэд, байгууллага шүүмжилж байгаа бөгөөд вакцин тарих үндэсний сул дорой арга хэмжээ болон вакцин хийлгэхээс зайлсхийх байдал нь одоогийн эрүүл мэндийн салбар дахь нөхцөл байдлыг дээрдүүлсэнгүй. 2021 оны 11 дүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдах байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд дэлхийн удирдагчид уулзаж цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авч эм тариа, вакцин, тестийг улс орнуудад тэнцвэртэйгээр тараах олон улсын баримт бичиг байгуулахаар хэлэлцэв.
Гэсэн хэдий ч цар тахлын үе дэх авлигын талаар ихэнх байгууллага, удирдагчид ам нээгээгүй бөгөөд авлигаас шалтгаалан цар тахлын нөхцөл байдал дордож байгаа талаар хэн ч тоомсорлосонгүй. Авлига нь цар тахлын үе дэх нөөц бололцоог шаардлагатай газарт хуваарилагдахад хүндрэл учруулж, эрүүл мэндийн салбарын болон үндэсний вакцинжуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон нийтийн итгэлийг бууруулж, вакциныг зөв зохистой хуваарилахад саад учруулсан юм.
Одоогоор дэлхий дахинаа авлигаас шалтгаалж цар тахлын дараах нөхцөл байдал илрээд байна. Үүнд:
Цар тахлын үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөн дараах авлигын хэргүүд ил тод болжээ. Үүнд:
Цар тахлын үе дэх авлигын нөхцөл байдал нь Ковид-19 вирустэй тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Авлига нь эрүүл мэндийн салбарыг доройтуулж, өндөр ач холбогдол бүхий нөөц бололцоог үгүй хийж, цар тахлыг бидний бодсоноос урт хугацаагаар үргэлжлэх орчныг бүрдүүлжээ. Иймээс олон улсын түвшинд мэдээллийн ил тод байдал, эгэх хариуцлага, шударга ёсыг бататгах чиглэлд анхаарал хандуулж 2022 онд мөн адил өмнөх алдаагаа давтахаас зайлсхийх хэрэгтэй юм.
Эх сурвалж: https://www.u4.no/blog/covid-19-corruption-in-2021-the-pandemic-rages-on