Нигери улсад авлига нь анхаарлаа хандуулахаа больсон, өргөн тархсан өвчин үү?

A- A A+
Нигери улсад авлига нь анхаарлаа хандуулахаа больсон, өргөн тархсан өвчин үү?

Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2021 оны Авлигын төсөөллийн индекс (CPI)-ийн дүнд Нигери улс тун доогуур байр эзэлсэн байна. (CPI) нь 180 улс орон, нутаг дэвсгэрийг эрэмбэлж, 0-100 хүртэлх оноогоор үр дүнг нь үнэлдэг бөгөөд авлига ихтэй бол 0 оноо, авлигагүй бол 100 оноо авдаг. Транспэрэнси Интернэшнл (TI) байгууллагаас авлигын түвшин дэлхий даяар өөрчлөлт багатай, зогсонги байдалтай байна гэж мэдээлэлжээ. Нигери улс 180 орноос 154-т жагссан бөгөөд авлигад автсан байдлаараа Баруун Африкийн улсуудаас хоёрт орсон байна.

Транспэрэнси Интернэшнл нь улс орон, бүс нутгийн (CPI)-ийг тодорхойлохын тулд төрийн байгууллагууд дахь авлигын түвшинг мөн тодорхойлдог. Тухайлбал төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалт, төрийн албан тушаалтнууд албан тушаалаа хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж буй эсэх, авлига, хээл хахуулийг таслан зогсоож буй байдал, төрийн албан хаагчдын хүнд суртал, томилгоо зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан (CPI)-ийг тодорхойлдог. Мөн нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх, хээл хахууль, авлигын талаар мэдээлсэн этгээдийг хуулийн дагуу хамгаалах, төрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжиж буй байдлыг авлигын түвшин тогтооход мөн харгалзан авч үздэг.

Source: www.transparency.org

Эдгээр шалгуурын дагуу Нигери улс (CPI)-д маш муу үзүүлэлттэй байгаа нь гайхах зүйл биш юм. Сахарын цөлөөс өмнөд хэсгийн Африкт авлигатай тэмцэх үйл ажиллагаа хангалтгүй байна. 100-аас дундажаар 33 оноотой, (CPI)-ээр 50-аас доош оноо авсан 49 орны 44-р байрт орсон байна. Иймд авлигад бүрэн идэгдэхээс нь өмнө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй юм. Тухайн бүс нутагт иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, жагсаал цуглаан хийх эрх ноцтой зөрчигддөг ба энэ авлигыг улам хурцатгаж байгаа нэг шалтгаанын нэг нь байна. Сахарын цөлөөс өмнөд хэсгийн Африкт төрийн нээлттэй үйл ажиллагаа, хүртээмжтэй засаглалын бодлого, авлигатай тэмцэх эрс шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Доорх зураг нь тус бүс нутгийн Авлигын төсөөллийн индексийн оноог харуулж байна.

Source: https://www.transparency.org/en/cpi/2021/index/nga

Дээрх графикаас хархад Нигери улсын (CPI)-ийн түвшин 2017 оноос хойш тасралтгүй буурч байна. Нигери улс 100 онооноос 24 оноо авсан нь авлига тус бүс нутагт нэмэгдсээр байгааг харуулж байна. Түүнчлэн засгийн газраас хариуцлага нэхсэн иргэний нийгмийн байгууллагууд нь хязгаарлалт, заналхийлэлд өртдөг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл түгээхэд саад учруулдаг ардчилсан бус зохицуулалт, торгууль шийтгэл зэрэг нь мөн Нигери улсад авлигын нөхцөл болдог байна.

Өдөр ирэх тусам хүндрэн, даамжирч буй энэ өвчнийг илчлэхийн оронд Холбооны Ерөнхий прокурор Абубакар Малами нь Транспэрэнси Интернэшнл-ийн Авлигын төсөөллийн индексийн түвшинг шүүмжилсэн байна. Харин (CPI) бол дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг авлигын хэмжүүр гэдгийг санах хэрэгтэй.

Нигери улсад авлига түгээмэл байгаагаас хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Түүнчлэн энэ улирлын эцэст инфляци 15% хүртэл өсөх төлөвтэй байгааг Trading Economics мэдэгдсэн. Нийгмийн эрүүл мэнд, боловсролын байдал үнэхээр аймшигтай байна. Нигэрид өдөр бүр авлигаас болж хүний амь нас хохирч, иргэд улам бүр ядуурч байна. Авлига бол хүрсэн бүхнээ устгадаг хорт хавдар юм. Гэсэн хэдий ч зарим иргэд авлига тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бүрэн ойлгодоггүй нь харамсалтай байна.

Авлигын үр дагаварыг хэн нэгний шинэ машин, шинэ байшингаас илүү уршигтай гэдгийг иргэдэд хэрхэн тайлбарлаж ойлгуулах вэ? Авлига бидний эргэн тойронд байгаа боловч бид зохицуулахаас илүү нөхцөл байдалтай эвлэрч, шударга бус байдалд дассан байна.

Гэсэн хэдий ч асуудлыг шийдэх эхний алхам бол асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэгдүгээрт, ерөнхийлөгч Мухаммеду Бухари өөрийгөө авлигын эсрэг тэмцэгч биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Хэрэв түүний бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна гэж тооцвол тэр хүртэл авлигатай тэмцэх талаар бодитой зүйл хийнэ гэж найдах хэрэггүй болов уу.

Хоёрдугаарт, Нигерид гэмт хэрэг, шударга бус байдалд хариуцлага тооцдог байх ёстой. Бусад улс орнууд яагаад хөгжиж байна вэ гэвэл тэд шударга ёсыг бодитоор хэрэгжүүлдэг юм. Гэм буруутай этгээдүүд зохих ёсны дагуу шийтгэгдэж, шүүхийн процесс гадны нөлөөгүй, түргэн шуурхай явагдаж чадвал авлига эрс буурна гэж итгэж байна. Мөн Транспэрэнси Интернэшнл байгууллагын тайланд дурдсанаар хүний эрхийг дээдлэх нь авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Жейкоб Зума албан тушаалаа өгснийхөө дараа гэмт хэрэгт холбогдон ял сонссон Африкийн анхны удирдагч болжээ. Авлига, авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд тус хэрэгт ял оноох шаардлагатай байна. Мөн ардчилсан институцуудаа бэхжүүлэх хэрэгтэй юм. Нигерт сонгуулийн улирал болох гэж байгаа тул улс төрийн албан тушаалд өрсөлдөгчдийг улс орныхоо төлөө ямар зорилготой байгааг тодруулан ярилцах цаг болжээ. Тэдэнд биелүүлэх бодолгүй байгаа амлалтууд хангалттай бий.

Эх сурвалж: https://www.thecable.ng/is-corruption-a-pervasive-disease-we-have-refused-to-address-in-nigeria