2022 оны эхний хагас жилд: Эрүүгийн хэргийн талаар

A- A A+
2022 оны эхний хагас жилд: Эрүүгийн хэргийн талаар

Тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 1246  үйлдэлтэй, 754 холбогдогчтой, 1046 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.2 хувиар өссөн байна. /2021 оны эхний хагас жилд 924 хэрэг/

Нийт шалгасан хэргийн 153 буюу 14.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 195 буюу 18.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 18 буюу 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 54 хэргийг нэгтгэн шалгаж, 10 хэргийг түдгэлзүүлж, одоо 616 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 534 хэрэг, мөрдөн байцаалтын 82 хэрэг байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 40.2 хувьтай, шүүхээр 82 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.