2022 оны эхний хагас жилд: Мэдүүлгийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зохион байгуулав

A- A A+
2022 оны эхний хагас жилд: Мэдүүлгийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зохион байгуулав

Мэдүүлгийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зохион байгуулж, үр дүнг тооцох хүрээнд 42,657 албан тушаалтны ХАСХОМ-ийн мэдээлэлд эрсдэл тооцлоо. Эрсдэлийн дүн шинжилгээгээр дунд болон түүнээс дээш эрсдэлтэй 6895 /16.2 хувь/, түүний дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Замын-Үүд дэх гаалийн газар, УБТЗ ХНН, Монгол банк, Улсын Их Хурлын Тамгын Газар, Нийслэлийн ЗДТГ, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн ЗДТГ зэрэг байгууллагын нийтийн албан тушаалтны ХАСХОМ өндөр хувийг эзэлж байгаа дүн гарав.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани нийт 74 компанийн ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 404 албан тушаал байгаа нь тогтоогдов.

Иймд төсөв, хөрөнгө захиран зарцуулах, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрх олгох, цуцлах, түдгэлзүүлэх, төрийн тодорхой үйлчилгээг хэрэгжүүлэх бие даасан нэгжийг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах, гэрээ байгуулах, хяналт шалгалт явуулах, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах зэргээр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа удирдах болон эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж, компанийн дүрэмд тусган Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулах тухай зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “УБТЗ”, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК түүний харьяа байгууллагуудад хүргүүлэв. Ингэснээр дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг 500 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаар боллоо.