АТГ 2022 оны эхний хагас жилд: Дүрэм журам хянах

A- A A+
АТГ 2022 оны эхний хагас жилд: Дүрэм журам хянах

Хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2 дэх хэсэгт заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” чиг үүргийг хангах хүрээнд:

Тайлант хугацаанд Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/183 дугаар "Заавар батлах тухай" тушаалаар баталсан "Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянах заавар"-ын дагуу нийт 26  шийдвэр, дүрэм, журмыг хянаснаас 21 нь хэм хэмжээний актад тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд тухайн дүрэм, журмын бүхэлд нь хүчингүй болгох тухай 10, хэсэгчлэн хүчингүй болгох 6, өөрчлөлт оруулах 1, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх 5 саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Хүргүүлсэн саналын дагуу 2 шийдвэр хүчингүй болж, 1 шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авч байгаа тухай хариу ирүүлээд байна.

Төрийн болон төрийн өмчит байгууллагын, тухайлбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг  хуульд заасан үндэслэлээр хянаж, холбогдох саналыг хүргүүлэв.