АТГ 2022 оны эхний хагас жилд: Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах

A- A A+
АТГ 2022 оны эхний хагас жилд: Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Мөрдөн шалгах хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн 11 шаардлага /албан бичиг/-ын хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, байгууллагын хэмжээнд авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах зорилгоор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанид, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст, Мал эмнэлгийн ерөнхий газарт тус тус ажилласан бөгөөд ийнхүү газар дээр нь ажиллах явцад тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийн зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөмжийг 2022 оны 3 дугаар улиралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.