АНУ-ын Төрийн Департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч, эрхэмсэг хатагтай Узра Зеяатай уулзав

A- A A+
АНУ-ын Төрийн Департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч, эрхэмсэг хатагтай Узра Зеяатай уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа АНУ-ын Төрийн Департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч, эрхэмсэг хатагтай Узра Зеяа-г 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Ричард Буанган, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга, ноён Кэлли Базби, Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн туслах, хатагтай Мэйт Хостэттэр тэргүүтэй албаны хүмүүс оролцож Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцлаа.

Эрхэмсэг хатагтай Узра Зеяа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлд ихээхэн үр дүнтэй ажиллаж байгааг магтан сайшааж, Монгол Улсын ардчилал, эрх чөлөөг бататгаж урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд авлигатай тэмцэх ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг дурдаж энэ хүрээнд Авлигатай тэмцэх газартай бүхий л салбарт тогтвортой хамтран ажиллахыг илэрхийлэв.

Тэргүүн комиссар З.Дашдаваа АНУ-ын Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлд хамтран ажиллаж байгаа явдлыг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн АНУ-ын Олон улсад хар тамхитай тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн хэрэгжилтийн талаар санал солилцов. Мөн АНУ-ын Хууль зүйн департамент болон Холбооны мөрдөх товчооны нөхөрсөг хамтын ажиллагааг өндрөөр үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Монгол Улсад буцаан авчрах чиглэлд хамтран ажиллаж бодит үнэн үр дүнд хүрснийг онцлов.

Уулзалтын төгсгөлд Эрхэмсэг хатагтай Узра Зеяа авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлэх үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашид хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хоёр тал санал солилцож, тохиролцов.