АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

A- A A+
АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнинг нар 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр уулзав. 

Уулзалтын үеэр талууд өмнө нь хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааг явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.

АНУ-ын Азийн сан нь Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд сайн засаглалыг дэмжих, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, байгаль орчны асуудал, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, бизнес эрхлэлтийг дэмжих, мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг зэрэг өргөн хүрээг хамаарсан асуудлаар үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтад тус хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, ахлах комиссар С.Галбадрах, Гадаад харилцааны ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг болон АНУ-ын Азийн сангийн төслийн менежер А.Баянмөнх, Л.Дэлгэрмаа нар оролцов.