Авлига ба жендерийн асуудлаар судалгаа хийх жендерийн судалгааны баг сонгон шалгаруулах зар

A- A A+
Авлига ба жендерийн асуудлаар судалгаа хийх жендерийн судалгааны баг сонгон шалгаруулах зар

Байгууллага: Авлигатай тэмцэх газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага
Төсөл: “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024)
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 18.00 цаг
Ажил гүйцэтгэх хугацаа: 7 сар


ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, хууль дээдлэх ёсыг бий болгохын
төлөө хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон олон нийтийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. ОУЭЗХБ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим болон твиттер хуудас (www.idlo.int, Twitter @IDLO)-наас авна уу.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
ОУЭЗХБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь АНУ-ын Засгийн газар Төрийн Департаментын дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах
товчооны санхүүжилтээр “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар (АТГ), Улсын ерөнхий прокурорын
газар (УЕПГ) болон Олон нийтийн зөвлөлийн чадавхыг бэхжүүлэх, томоохон авлигын хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох талуудын хамтын ажиллагаа, зохицуулалт, уялдаа холбоог
сайжруулахад олон талт, ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН ХҮРЭЭ, ДААЛГАВАР
Зөвлөх баг /2-3 хүртэл гишүүнтэй байх/ нь ажлын даалгаварт заасны дагуу авлига ба жендэрийн холбоо хамаарал, авлига дахь жендэрийн хэв шинжийг харуулсан судалгааг хийнэ. Үүнд:
 Авлига ба жендэрийн чиглэлээр хийгдсэн дотоод, гадаадын судалгаа, баримт бичгийн судалгаа хийх, дүн шинжилгээ хийх;
 Ажлын төлөвлөгөө, урьдчилан судалсан мэдээлэлд хийсэн судалгааны дүн, судалгааны хүрээ, арга зүй болон зорилго, зорилтыг санал болгон, эхлэлтийн тайланг хүргүүлэх;
 Судалгааны хүрээ, арга зүй, судалгааны асуумжид АТГ, ОУЭЗХБ-аас санал авч, эцэслэх;
 АТГ-ын Судалгаа шинжилгээний албатай нягт хамтран ажиллаж, саналыг тухай бүр тусгах;
 Судалгааны тайланг Монгол, Англи хэл дээр боловсруулж, хугацаанд нь хүргүүлэх;
 Судалгааны үр дүнг 2-3 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр танилцуулах;
 Гүйцэтгэлийн тайланг Монгол хэл дээр боловсруулж хүргүүлнэ.


Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг дараах холбоос болон QR кодыг уншуулан авч танилцана уу: https://bit.ly/49IHMLw

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
 Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг/хүсэлт
 Багийн гишүүдийн товч намтар, анкет
 Судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл, судалгааны ажлын жагсаалт
Сонирхсон судалгааны баг материалаа 2023 оны 12 дугаар сарын 6-ны дотор ujargalan@idlo.int цахим хаягт ирүүлнэ үү.

Авлига ба жендерийн асуудлаар судалгаа хийх жендерийн судалгааны баг сонгон шалгаруулах зарыг ЭНД ДАРЖ үзнэ үү.