Португалийн Ерөнхий сайд Антонио Коста авлигын хэргээр мөрдөн байцаагдах явцдаа огцорлоо

A- A A+
Португалийн Ерөнхий сайд Антонио Коста авлигын хэргээр мөрдөн байцаагдах явцдаа огцорлоо

Прокурорууд өмнө нь Костагийн Тамгын даргыг баривчилж, Дэд бүтцийн сайд Жаоа Галамбаг авлигын хэрэгт сэжигтнээр татсан юм.

Португалийн Ерөнхий сайд Антонио Коста тус улсад Литийн олборлолт, ус төрөгчийн төслүүдийг удирдаж байсан бөгөөд авлигын хэргээр прокурорууд түүний штабын даргыг баривчлан саатуулснаас хэдхэн цагийн дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.

Коста мягмар гаригт ерөнхийлөгч Марсело Ребело Де Соусатай уулзсаныхаа дараа телевизээр мэдэгдэл хийж, шийдвэрээ зарлав.

Португалийн социалист удирдагчаар ажиллаж буй өдгөө 62 натай Коста өөрийгөө гэм буруугүй гэдэг байр суурьтай байгаа юм. Тэрээр “би шүүхийн тогтолцоонд бүрэн итгэдэг. Хэрэв сэжигтэй зүйл байгаа бол шүүх эрх мэдэлтнүүд үүнийг шалгах боломжтой ... би хуулиас дээгүүр хүн биш” хэмээн мэдэгдэв.

Сөрөг хүчин Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаарджээ. Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Португалийн цагдаа нар авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд Костагийн штабын дарга Витор Эскариягийн  хэд хэдэн барилга байгууламж болон нэмэлт эд хөрөнгөд нэгжлэг хийх үеэр баривчилжээ.

Прокурорууд Дэд бүтцийн сайд Жоао Галамбаг албан ёсны сэжигтнээр нэрлэж, Костагийн штабын даргыг шууд баривчилжээ. Тус улсын Байгаль орчны агентлагийн даргыг мөн сэжигтнээр татлаа.

Эх сурвалж: Portugal Prime Minister Antonio Costa resigns amid corruption investigation | Corruption News | Al Jazeera