Хятадын Батлан хамгаалах яамны даргыг огцруулав

A- A A+
Хятадын Батлан хамгаалах яамны даргыг огцруулав

БНХАУ-ын БХЯ-ны дарга Ли Шанфуг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Хятадын төрийн агентлаг мэдээллээ. Сайдыг цэргийн техник худалдан авахдаа авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар өмнө нь Ройтерс агентлаг мэдээлж байсан.

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай “South China Morning Post” (SCMP) “Синьхуа” агентлагаас иш татан мэдээллээ.

Түүнийг огцруулах шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурдын Байнгын хорооноос баталсан байна. Мөн өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байна.

 

-       Ли Шанфу энэ оны 3 дугаар сард Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг авсан. Тэрээр генерал Вэй Фэнхэгийн оронд албан тушаалд томилогдов.

-       Ли Шанфу 2018 оноос хойш Оросоос Су-35 сөнөөгч онгоц, С-400 худалдаж авсантай холбогдуулан Америкийн хориг арга хэмжээнд өртөж байгаа юм.

-       Генерал Хятадын удирдагч Ши Жиньпинтэй ойр дотно байснаар түүний албан тушаалын хурдацтай өссөн гэж “Ройтерс” агентлаг онцолжээ.

 

Эх сурвалж: Главу Минобороны Китая отправили в отставку — РБК (rbc.ru)