ЭМГЭНЭЛ

A- A A+
ЭМГЭНЭЛ

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01.05 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин осолдож, томоохон хэмжээний дэлбэрэлтийн улмаас Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар алтан амиа алдаж, нөхөж баршгүй хүнд хохирол учирлаа.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад осолдсон эрэлхэг аврагчдын гэр бүл, төрөл төрөгсдөд Авлигатай тэмцэх газрын удирдлага, нийт албан хаагчдын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Та бүхний баатарлаг үйлс, гэгээн дүрийг Монголын ард түмэн, төр, засаг үеийн үед үүрд санан дурсах болно.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

2024.01.24.