Фижи улсын Авлигатай тэмцэх байгууллага 2024-2029 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа

A- A A+
Фижи улсын Авлигатай тэмцэх байгууллага 2024-2029 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа

Фижи улсын Авлигын эсрэг хорооноос ирэх 5 жилд авлигатай тэмцэх зураглалыг тодорхойлсон 2025-2029 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа.

Нийгэмд үзүүлж буй авлигын хор хөнөөлийн эсрэг дайн зарлаж байгаагаа дээрх төлөвлөгөөнд тусгасан тухай Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Siromi Turaga албан ёсоор зарласан байна.

Тус Хорооны дэд коммисарын үүрэг гүйцэтгэгч "Francis Puleiwai"-ын онцлон хэлснээр дээрх төлөвлөгөөний мөн чанар нь шударга нийгмийг хүсэж буй иргэн бүр,  тэгш талбарт үйл ажиллагаагаа явуулахыг хүсэж буй бизнес эрхлэгч нар, авлигагүй ирээдүйг мөрөөдөж буй бүхий л залуучуудад хамааралтай юм.

Авлигатай тэмцэх нь тасралтгүй үргэлжлэх аялал бөгөөд хамтын хүчин чармайлт шаардсан зүйл гэдгийг мөн тэрээр нэмж хэлсэн байна.

Төлөвлөгөө нь 5 гол хүчин зүйлтэй байх ба Үүнд:

  1. Бүтцийн өөрчлөлт
  2. Сайн засаглалд хувь нэмэр оруулах
  3. Үүргээ биелүүлэх
  4. Хамтран ажиллах
  5. Нийтэд харагдах байдал

"Francis Puleiwai" төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн  байгууллагууд, олон нийт зэрэг бүхий л талуудыг энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд болон Фижи улсын гэрэлт ирээдүйг бүтээлцэхэд гар бие оролцон хамтран ажиллахыг уриаллаа.

 

Эх сурвалж: https://www.fbcnews.com.fj/news/anti-corruption-body-unveils-strategic-plan-for-2024-2029/