Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” хүрээнд “О энд К констракшн” ХХК-ийн 14 ажилтанд авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар тендерт шалгарсан “О энд К констракшн” ХХК нь 2024 оны 2 дугаар сараас эхлэн дээрх үйл ажиллагааг явуулж байна. Тус компанийн шинээр томилогдсон ажилтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад идэвхтэй оролцож, цаашид цуврал сургалт зохион байгуулахаар тохиролцов.