Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 64 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авчээ.