Хятадын Хөлбөмбөгийн Холбооны экс даргад 8 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо

A- A A+
Хятадын Хөлбөмбөгийн Холбооны экс даргад 8 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо

Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Чен Хуюаньд 10 гаруй сая доллар буюу 7.9 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо гэж хэвлэлүүд мэдээлсэн нь сүүлийн жилүүдэд спортын салбар дахь авлигийн эсрэг гарсан хамгийн том мэдээ байв.

Чен Хуюаньд оноосон ялыг 2022 оны сүүлээс хойш арав гаруй хөлбөмбөгийн өндөр албан тушаалтнуудыг шалгасны дараа гаргажээ. Чен Хятадын хөлбөмбөгт "асар их хохирол" учруулсан гэж албан ёсны Синьхуа агентлаг шүүхийн шийдвэрээс иш татан мэдээлэв.

Энэ спортын салбар авлигатай маш удаан хугацаанд тэмцэж ирсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид маш их бухимдалтай байгаа. 2012 онд мөн тус холбооны хоёр дарга асан авлига авсан хэргээр тус бүр 10 жил хагасын ял сонсож байсан.

67 настай Чен бага залуу байхдаа Шанхай хотын усан онгоцны зогсоол дээр ажилладаг байжээ. Тэрээр 2019 онд Хятадын Хөлбөмбөгийн Холбооны (CFA) даргаар томилогдохоосоо өмнө 2010 оноос Шанхайн олон улсын боомтын даргаар ажилладаг байжээ.

Хубэй мужийн төв шүүх Ченийг 2010-2023 он хүртэл янз бүрийн албан тушаал, тэр дундаа CFA-тай холбоотой албан тушаалаа ашиглан төслийн гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, спортын арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой асуудлууд дээр ажилласан гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Ингэж ажилласныхаа хариуд Чен 81 сая юанийн (11.2 сая доллар, 8.85 сая фунт) үнэ бүхий мөнгө, үнэт зүйлсийг хүлээн авсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарч, авлига хээл хахуулийн эсрэг өргөн кампанит ажил өрнүүлснээс хойш үндэсний телевизээр авлигын хэргээ хүлээх тохиолдлууд түгээмэл болсон.

Чен хэлэхдээ: "Тэд миний өрөөнд орж ирээд үүргэвчээ миний буйдан дээр тавиад "Баяр хүргэе, Чен ерөнхийлөгчөө, та биднийг илүү их халамжилж чадна гэж найдаж байна" гэсэн. Би тэднээс "Надад юу санал болгож байгааг асуухад тэд энэ бол зүгээр л уламжлал бөгөөд бүгд ингэж хийдэг гэж хариулсан”. 

Ченийн шийтгэлийн талаар Эрх баригч Коммунист намын албан ёсны сонин болох "People's Daily" сонинд авлигатай тэмцэх эцсийн цэг байхгүй гэж бичжээ.

Авлигын хэргээр шалгагдаж буй хөлбөмбөгийн бусад албан тушаалтнуудын тоонд CFA-ийн гүйцэтгэх дэд ерөнхий нарийн бичгийн дарга асан Чен Юнлян, Вухан хотын хөлбөмбөгийн удирдлагын төвийн захирал асан Лю Лэй, CFA-гийн дэд дарга асан Ю Хунчен, Хятадын супер лигийн ерөнхий менежер асан Дун Жэн нар багтжээ.

Чен 14 жил, Ю 13 жил, Дунг найман жил, Люд 2 1/2 жилийн хорих ял оноолоо гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Эх сурвалж: https://www.independent.co.uk/sport/football/china-football-corruption-bribery-everton-b2518652.html