Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 414 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 193 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хороотой хамтран аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдах 60 гаруй албан тушаалтанд сургалт, мэдээлэл хийв.